Гэр бүл төлөвлөлт

Хэрхэн сайндах вэ?

Муудалцах дуртай бол сайндаж сур.
1.Ханьдаа уур бухимдлаа гаргасан, гомдоох зүйл хэлснээ тэр дороо ойлгосон байсан ч шууд сайндах гэж бүү яар. Жаахан хүлээ. Өөртөө ч, түүндээ ч “хөрөх” цаг хугацаа өг. Тэгэхгүй бол уур гомдол нь халуунаараа байгаа хань чинь яах ч юм билээ. Сайндахдаа “гэхдээ чи тэгсэн, ингэсэн” гэх маягийн ханиа буруутгасан зүйл ярьж болохгүй, тэгвэл зөрчилдөөн дахин асах аюултай.
2.Сайндах санаачлагыг гаргахаасаа бүү ай. Хэсэг хугацааны дараа, хэрэв таны буруу байсан бол уучлалт гуйгаад, хэрүүлд хүргэсэн асуудлыг хэлэлцэж зөвшилцөх санал тавь. Ханийхаа байр суурийг сонс, түүнийг ойлгохыг хичээ, өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээтэй байж сур.
3.Хэрэв хайрт чинь яг одоо сэтгэлээ уудлан ярилцах хүсэл байхгүй байвал бүү шах, түүнд бүү гомд
цаг нь болоогүй байна л гэсэн үг.

Дэлгэрэнгүй: Хэрхэн сайндах вэ?

Цэцэг бэлэглэх урлаг

 

 

 

Нярайлсан эхэд: Нярайлсан эхэд баярт үйл явдлыг тохиолдуулан хамгийн гоё, чамин цэцэг бэлэглэнэ. Гэхдээ голт бор хонхлой, лиш зэрэг хурц үнэртэй цэцгүүд толгой өвтгөж болох учир эмнэлэгт хэвтэж байгаа хүнд бэлэглэх нь зохимжгүй. Охин төрсөн бол ээжид нь ягаан эсвэл улаан өнгийн (сарнай, фрезия цэцэг), хүү төрсөн бол хөх эсвэл ягаан хөх (нил, хонин зангуу, анемон зэрэг) өнгийн цэцэг бэлэглэнэ.

Дэлгэрэнгүй: Цэцэг бэлэглэх урлаг

Эрэгтэй хүн өөрийн гэсэн имижтэй байх ёстой

 

 

 

Эрэгтэй хүн өөрийн гэсэн хэв маягтай байх ёстой. Хамгийн гол нь цэвэрхэн хирнээ бас донжийг нь олж хувцаслах хэрэгтэй. Мөн үүний сацуу хувийн ариун цэврийг ч гэсэн сайтар сахих явдал чухал байдаг. Учир нь хичнээн сайхан хувцасласан байлаа ч гэсэн хувийн ариун цэвэр тааруу бол хэнд ч таатай санагдахгүй нь лавтай. Ингээд танд дараах хэдэн зөвлөгөөг хүргэе.

- Үсээ өөртөө тохирсон засалтаар засуулах хэрэгтэй. Үс тань ямар ч хаггүй, өнгөлөг байх ёстой.
- Гутал тань чанартай бас үнэтэй байх нь чухал. Заавал моодны байх албагүй. Харин элгэн эсвэл цэвэр арьсан гутал байвал зүгээр.
-Жинс нь сонгодог загварын байвал илүү аятайхан харагдах болно. Болж өгвөл нэгэн хэвийн загварт баригдахгүй байх тухайд бага зэргийн задгайдуу энгэртэй байвал гэмгүй.
- Цагаан өнгийн оймс өмсөх нь зохимжгүй. Иймд бараандуу өнгийн оймс өмсвөл зүгээр.

Дэлгэрэнгүй: Эрэгтэй хүн өөрийн гэсэн имижтэй байх ёстой

Үс халцрахаас сэргийлэх энгийн аргууд

 

 

 

Эрчүүдийг эрт халцрахад хүргэдэг олон шалтгаан бий. Үүнд удам, буруу хооллолт, буруу арчилгаа гэх мэтийн зүйлс нөлөөлөх нь бий. Гэхдээ эдгээрээс үл хамааран толгойныхоо арьс үсээ сайн арчлах хэрэгтэй. Зарим эрчүүд дөнгөж 20 нас хүрэхэд л үс нь хагтаж, халцарч унаж эхэлдэг. Цаашлах тусам байдал улам муудаж мэднэ. Тэгвэл ийм гамшгаас хэрхэн сэргийлж болох вэ? эрчүүд маань хүүхнүүд шиг толины өмнө удаан эргэлддэггүй улс. Гэхдээ л өөрийн гоо сайханд анхаарал тавих зайлшгүй шаардлагатай. Он удаан жилийн туршид үс өтгөн сайхан хэвээрээ байвал үнэхээр бахдам.

Дэлгэрэнгүй: Үс халцрахаас сэргийлэх энгийн аргууд